Мэдээлэл

Wednesday15 August 2018

“Гемодиализ эмчилгээний техник, технологи, эмчилгээний дэвшил” сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдлаа

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвд “Гемодиализ эмчилгээний техник, технологи, эмчилгээний дэвшил” сэдэвт Монгол, Японы бөөр, гемодиализын эмч, сувилагч, инженер, техникч нарын хамтарсан уулзалт семинар боллоо. Семинарт 21 аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн болон Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлгийн эмч, ажилтнууд оролцоо.

Тус семинарыг Монголын Нефрологийн холбоо, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Бөөрний төв, Японы Цус Цэвэршүүлэх Нийгэмлэг болон NPO Цус Цэвэршүүлэх Олон Улсын байгууллагаас эрхлэн зохион байгуулсан юм.

Семинарын хүрээнд  гемодиализ эмчилгээний ус уусмалын чанарын үнэлгээг  хийх, диализийн шүүлтүүр, өвчтөний хуурай жинг  тооцоолох, дэвшилтэт эмчилгээний төрлүүд болох гемодиафильтраци, тасралтгүй бөөр орлуулах болон аферез эмчилгээ, диализийн өвчтөний архаг хүндрэлүүдийг эмчлэх зэрэг  шинэ мэдлэг чадвар дадлагыг олгосон юм. Семинарт нийт 160 гаруй гемодиализын эмч, сувилагч, инженер, техникч нар оролцож мэдлэг чадвараа дээшлүүлсэн юм. 

Сургалтын үйл явцын зурагнууд...

IMG 0081

IMG 0099

IMG 0073

IMG 0078

IMG 0129

“Гемодиализ эмчилгээний техник, технологи, эмчилгээний дэвшил” сэдэвт Монгол, Японы бөөр, гемодиализын эмч, сувилагч, инженер, техникч нарын хамтарсан уулзалт семинарыг зохион байгуулагчид

IMG 0111

Семинарт нийт 160 гаруй гемодиализын эмч, сувилагч, инженер, техникч нар оролцсон

МОНГОЛ-СОЛОНГОСЫН ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТЫН 4-р СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Өнгөрсөн долоо хоногт “Монгол-Солонгосын Эрхтэн шилжүүлэн суулгалтын IV-р семинар”-ийг УНТЭмнэлэг болон ЭШСМХ, ЭМХТ, Raphael International,The Transplantation Society, Korean Society of Transplantation, KODA, KOTRY, Raphael International, Vitallink зэрэг байгууллагууд хамтран амжилттай зохион байгууллаа.

IMG 0101

Семинарт УНТЭ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Чулуунбаатар болон  Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн, ЭШСМХолбооны тэргүүн АУ-ны доктор, МУ-ын Төрийн соёрхолт Хүний гавьяат эмч Д.Нямсүрэн, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны (The Transplantation Society-ТТS) ерөнхийлөгч асан, The Transplantation сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч, профессор Жереми Чапман (Jeremy Chapman), Vital Link-ийн ТУЗДарга, Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Кюри Ан (Curie Ahn), ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн А.Бархас, ЭМХТ-ийн ахлах мэргэжилтэн Баярцэцэг УНТЭ-ийн доктор Базаррагчаа, Солонгосын Korea Organ Donation Agency(KODA)-ийн Ерөнхийлөгч, World Transplant Games Federation-ий зөвлөх профессор Won-Hyun Cho, Солонгосын Эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэгийн ерөнхийлөгч (The Korean Society for Transplantation), Католикийн их сургуулийн профессор In Sung Moon, Samsung Medical Center-ийн профессор Eun Suk Kang, Hallym University Professor Samuel Lee, Inje University-ийн Professor Mi Seon Kang, Inje University-ийн Professor, Yeong Hoon Kim, Konkuk University –ийн профессор Ik Jin Yun, Бусаны Maryknoll General Hospital-ийн профессор DONG RYEOL LEE зэрэг төлөөлөгчид оролцлоо.

Тус семинарыг нээж  УНТЭ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Чулуунбаатар хэлэхдээ Монгол Улсын анагаах ухааны хөгжил жилээс жилд өргөжин тэлж, шинэ технологи болох эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлж, амжилттай ажиллаж буй нь энэхүү салбарт хүчин зүтгэж байгаа үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан та бидний/бүхний хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсний гавъяа тул Та бүхэндээ УНТЭ-ийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид профессор Curie Ahn болон түүний багийн дэмжлэгтэйгээр 2014, 2015, 2016 онуудад Монгол-Солонгосын Эрхтэн шилжүүлэн суулгалтын  семинарыг, 2017 онд Эрхтэн шилжүүлэн суулгалтын Олон улсын хоёрдугаар хуралыг амжилттай зохион байгуулсан билээ.  Бидний энэ удаагийн семинар нь Донорын тухай хуулийг сурталчлах, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг зөв зохион байгуулах, хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч эмнэлгийн ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгийн хүрээнд зохион байгуулагдаж байна. “Донорын тухай” хууль шинэчлэн батлагдаж, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний санхүүжилтийн асуудлыг төрөөс хариуцахаар болсон энэ чухал цаг үед гадаадын олон профессорууд мэдлэг туршлагаа хуваалцаж байгаад туйлын талархалтай байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн ЭМЯ-наас Эмнэлгийн Тусламжийн газрын мэргэжилтэн А.Бархас, ЭМХТ-ийн ахлах мэргэжилтэн Баярцэцэг, УНТЭ-с доктор Базаррагчаа нар Семинарт бөөр, элэг шилжүүлэн суулгах багууд  тохиолдлуудаас танилцуулхаас гадна 10 гаруй гадаадын эрдэмтэд оролцож, илтгэл тавьсан юм. Семинарт нийт 300 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Мөн энэ үеэр Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны (The Transplantation Society-ТТS) ерөнхийлөгч асан, The Transplantation сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч, профессор Жереми Чапман (Jeremy Chapman)-ийг МУ-д тэр дундаа эрхтэн шилжүүлэн суулгах үйлст оруулсан хувь нэмрийг нь  өндрөөр үнэлж Алтангадас одонгоор шагнасныг УНТЭ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Чулуунбаатар гардууллаа.

IMG 0036

IMG 0248

2

IMG 0007

IMG 0089

IMG 0151

IMG 0143

IMG 0157

IMG 0153

Хэт халалтаас сэргийлнэ үү...

 taraah

Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудын хооронд зангиагүй уулзалт ярилцлага зохион байгуулагдлаа

2018 оны 05 дугаар сарын 07-ний өдөр УНТЭ болон ЭМДЕГ-ын удирдлагуудын зангиагүй уулзалт ярилцлага амжилттай зохион байгуулагдлаа.

Уулзалтанд: УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Очирбат, Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Чулуунбаатар, Стратеги төлөвлөлт эрхэлсэн захирал Д.Далайжаргал, Чанар эмнэлзүйн албаны дарга Т.Болормаа, Эдийн засаг төлөвлөлтийн албаны дарга Г.Өлзийгаваа, ЭМД-ын мэргэжилтэн, Эмнэлзүйн зохицуулалтын тасгийн эрхлэгч Л.Ундармаа, Холбоо мэдээлэл, технологийн албаны дарга П.Ганчимэг, ЕМЗТ-ийн зөвлөх эмч О.Сэргэлэн, ЕМЗТ-ийн эрхлэгч Л.Амгалан, ЗСЭСТ-ийн эрхлэгч Б.Батболд, ЭМДЕГ-аас ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, ЭМДЕГ-ын дэд дарга Б.Пүрэвсүрэн, Тамгийн газрын дарга Б.Баяндэлгэр, Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Гийхнаран, Санхүүгийн хэлтсийн дарга Д.Ууганбаяр, Төлбөрийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтанзул, Тусламж үйлчилгээний чанарын газрын дарга А.Мөнхтуяа, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Энхтуяа нар оролцлоо.

IMG E1114

Тус уулзалт нь харилцагч хоёр байгууллагын хувьд анх удаа зохион байгуулагдсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцсан болно.

Уулзалтыг УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Очирбат нээн үг хэлсэн бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаа, санхүүжилтийн талаар танилцуулан, өнөөдрийн байдлаар хоёр байгууллагын дунд болон ЭМЯ, Сангийн яамтай холбоотой тулгамдаж буй асуудлуудын гарц, түүнийг хэрхэн шийдвэрлэж болох талаар тодорхой мэдээлэл хийлээ.

IMG E1138

Уулзалтын үеэр ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг хэлсэн үгэндээ: Хоёр байгууллагын хувьд анх удаа ийм уулзалт болж байгаад талархал илэрхийлээд цаашид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх тал дээр анхаарч хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

IMG E1150

Амбулаторийн цагийн хуваарь

Даваа-Баасан 0830-1730    

Цайны цаг 1230-1330

ЛАВЛАГАА БҮРТГЭЛ

 

УТАС: 11-311-544

              0820-1640

Санал хүсэлт

 

Утас: 11-32 6964 

Текстиль для дома, Вышивка, Фурнитура, Ткани
автоновинки